11.24.2018

ХЯТАДЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ БЭЛТГЭЛИЙН АРГА ЮУ ВЭ?


Хятадын тамирчид хэрхэн бэлтгэлээ хийдэг вэ? Сургалтынх нь арга барил юу юм бол? Яагаад тэд хялбар бөмбөгийг огт алддаггүй вэ? Яагаад Хятадын тамирчид бусад орны тамирчидтай харьцуулахад өндөр чадвартай байдаг юм бол?

Эдгээр болон олон асуултуудыг хүмүүс "Хятадын тамирчдын нууц" гэсэн сэдвийн дор асуудаг.
Тэгвэл Хятадын тамирчдын сургалтын арга болон Хятад, Европын орнуудын том ялгааны талаар Шведийн үндэсний шигшээ багийн тамирчин, "Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018" хүрэл медальт Jon Persson той энэ талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Хятадын тамирчидын бэлтгэл, сургуулилтын арга болон Европын орнуудын тамирчдын бэлтгэл (Жишээлбэл Швед) том ялгаа нь юунд байна вэ?

- Хятадын тамирчид маш эрт наснаас техникт суралцаж эхэлдэг. Шведтэй харьцуулах юм бол тэд олон бөмбөгтэй дасгалыг илүү их хийж байна. Тэд илүү энгийн дасгалууд хийдэг. Тэд илүү машин шиг бэлтгэгдэж байна. Харин Европын орнууд бэлтгэлийг хэтэрхий хэцүү байдлаар илүү хэцүү замаар хийж байна заримдаа.

Хятадууд олон бөмбөгтэй бэлтгэлийн тухайд

Бид үндсэн суурь техникийг маш олон удаа дахин давтаж байж сурна, түүний дараа таны ой ухаан болон бие махбодь, булчин тухайн нэгэнт сурсан чадварыг хичнээн хугацаа өнгөрсөн ч марталгүй санамжилж хадгалдаг. Үндсэн техникийг ингэж бүрэн эмэмшиж байж бусад техник, чадварыг сурч чадна. Энэ замаар бүх техникийг мэргэжлийн болтлоо эзэмшисэний дараа түүн дээр та өөрийн хувь хүний онцлог, арга барил зэрэг нэмэлтүүдийг нэмснээр жинхэнэ ур чадвартай тамирчин төрнө. 

Миний хувьд Швед болон Хятадын хоёуланд нь тоглож бас бэлтгэл хийдэг байсны хувьд хоорондын ялгааг нь маш сайн ойлгодог.

ЭХЛЭН СУРАЛЦАГЧДЫН ХУВЬД ХЯТАДЫН СУРГАЛТЫН АРГА БАРИЛ ИЛҮҮ ДЭЭР. ГЭЛЭЭ ЯАГААД?

Ширээний теннисний бэлтгэл, сургалтыг барууны орнуудын хувьд ярихад, жишээлбэл Францад дасгалжуулагчид нэг улиралд олон янзын дасгал хийлгэдэг. (Ойрхон давуулалт хийж баруун талаас хүчтэй довтлоод хариулсан бөмбөгийг зүүн талаас цохиурын араар авна гэх мэт). Энэ ч гэсэн сайн. Гэвч энэ нь тамирчдын хувьд аль нэг техникт нь мастер болох хангалттай цаг олгодоггүй.

Аливаа нэг зүйлийг шинээр сурч байгаа бол түүнийг өөрөө бүрэн мэдрэх хүртлээ олон дахин давтах, дахин давтах, бас дахин давтах л шаардлагатай байдаг. Францад зарим тамирчид дасгалжуулагчтай гурван жилийн турш ажилласан байдаг ч огтхон ч чадварын хувьд сайжраагүй хэвээр л байдаг.

"Яагаад гэвэл тэд бүгдийг сурдаг, гэхдээ нэг ч зүйлийг мастер болдоггүй" 

Хятадын өдөр тутмын бэлтгэлийн арга

Намайг Хятадад байх үед, хүүхдүүд маш энгийн бөгөөд ганцхан техникийг л бэлтгэлийн нэг үед сурдаг байсан.  Жишээлбэл цохиурын урд талаар таталт хийх үндсэн ганц техникийг хоёр долоо хоногийн туршид хийдэг байсан. Энэ аргыг "Машин" бэлтгэх арга гэдэг бөгөөд гэхдээ маш сайн арга!

Ер нь тэгэхээр аль бэлтгэлийн аргыг бид сонгох нь зөв бэ?

Энэ бол таны сонголт. Хятадын бэлтгэлийн арга Европын орнуудын бэлтгэлийн арга аль альд нь давуу тал бас сул тал бий.

Барууны сургалтын аргын давуу талууд:

- Илүү бүтээлч, шинийг эрэлхийлж хөгжиж чаддаг
- Уялдаа холбоотой бэлтгэл дасгалууд
- Бэлтгэл сургуулилт нь илүү сонирхолтой

Гэвч барууны бэлтгэлийн арга маш удаан. Та бэлтгэл сургуулилтад илүү их цаг зарцуулах шаардлагатай. Энэхүү замаар явбал та техник гоц сайн эзэмших тал дээр шилдэг нь байж чадахгүй. 

Хятадын сургалтын давуу тал нь:

Миний хувьд эхлэн суралцагч нарт Хятадын сургалтын арга барилыг санал болгоно. Яагаад?

Яагаад гэвэл шилдэг тамирчид (Ma Long, Fan Zhendong) ч гэсэн илүү сайн техниктэй, илүү эрч хүчтэй, бас дарааллан олон довтолгоо хийх чадвартай, техникийн хувьд төгс байхыг хүсдэг. 

Үүнийг хийх цорын ганц зам бол бөмбөгтэй олон удаа харьцах юм. 

Эхлэн суралцагчид төдийгүй өндөр түвшний тамирчидын хувьд ч бөмбөгтэй олон харьцах энгийн дасгал нь техник сайжруулахад маш чухал нөлөөтэй юм. 

Хятадын бэлтгэлийн арга дараах зүйлсийг чухалчилдаг:

    - Ширээний теннисний хувьд техник гэдэг маш чухал
    - Техник хурдан эзэмшихэд нэг хөдөлгөөнөө олон дахин давтах л 
       хэрэгтэй
    - Нэг техникийг олон дахин давтсанаар биеийн булчин тухайн 
       хөдөлгөөнийг санамжилж хадгалдаг ба автоматаар гүйцэтгэдэг 
       болно

Хэдий тийм боловч дараах сул тал бас бий:

    - Уйтгартай
    - Робот стилл, үүнийг "Машин болгох бэлтгэл" гэж нэрлэдэг
    - Бүтээлч, шинэ санаа бага

Бэлтгэлийн арга:

Хятадын дасгалжуулагчид "Мэдрэмж" болон "Холбоос" хоёрт маш их анхаардаг. Шинэ тамирчид ур чадвараа хурдан сайжруулахын тулд үүн дээр илүү анхаарах ёстой юм. Хятад дасгалжуулагч үргэлж дараах зүйлийг хэлдэг байлаа

"Гараа богино зайд явуул, үргэлж байрлалаа зөв хадгал, хүчтэй хий, битгий нервт"

Энэ үг нь хүүхдүүдэд маш сайн хүрдэг юм шиг санагддаг. Тэд нэг хөдөлгөөнийг маш олон дахин давтаж бас маш сайн анхаарлаа төвлөрүүлж суралцаж чаддаг.

Миний нэн тэргүүнд өгөх хамгийн чухал зөвлөгөө бол "ур чадвартай болгох хамгийн шилдэг бөгөөд цорын ганц арга бол техникийг зөв эзэмших (яг л Хятадын тамирчид шиг) бас мэдрэмж суралцах". Та тэдгээр Хятад хүүхдүүдийг хараарай. тэд цаг үргэлж зөвхөн цохиурын урд талаас татах нэг л дасгалыг бүрэн мэдрэх хүртлээ хийдэг юм.


Эх сурвалж: pingsunday.com сайтаас орчуулан хүргэв. /Х.Одбаяр/ 


No comments:

Post a Comment