4.14.2019

АНУ КОЛЛЕЖИЙН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ ОХИН ӨРСӨЛДЛӨӨ

 АНУ-ын Акрон Их Сургуульд нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй 19 настай авьяаслаг охин Б.Халиунаа 04.12-04.14 ний өдрүүдэд АНУ-ын Хойд Каролинад зохион байгуулагдсан АНУ, Канадын Коллежүүдийн Үндэсний Аварга Шалгаруулах тэмцээнд Охайо муж, Монгол улсынхаа нэрийг гарган амжилттай оролцлоо.
Тэрээр сүүлийн хоёр сарын туршид Америк, Канадын Мичиган, Торонто, Корнел зэрэг их сургуулиудын тамирчидтай өрсөлдсөний эцэст Охайо муждаа тэргүүлснээр Охайо мужаа төлөөлөн Үндэсний Коллежүүдийн Аварга Шалгаруулах ISET 2019 тэмцээнд эмэгтэй нэг бүрчилсэн төрөлд өрсөлдөх эрхээ олж авсан юм. Ширээний теннисний спортоор хоёрхон жил хичээллэсэн боловч тэрээр энэхүү спортод дурлан, өөрийгөө дайчилж суралцсанаар эх орныхоо нэрийг гаргаж бахдам амжилт үзүүлсэн байна. 



Түүний талаар NCTTA Үндэсний Коллежүүдийн Ширээний Теннисний Холбооны вэб сайтад нийтлэгдсэн мэдээллийг хүргэж байна:


2019 NCTTA – National Collegiate Table Tennis Association
2019 NCTTA аварга шалгаруулах тэмцээний урт нэртэй оролцогчдын нэг бол Баасанхүү овогтой Халиунаа юм. Тэрээр 19 настай, Монголоос ирсэн анхны оролцогч бөгөөд Хойд Каролинад энэ долоо хоногт зохион байгуулагдаж буй коллежүүдийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний авьяаслаг тамирчдын нэг юм. Халиунаа нь Акросын Их Сургуульд нийгмийн ухааны мэргэжлээр суралцдаг бөгөөд Охайо (Ohio) мужаасаа шалгарч мужаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцож байна.

Мөн Халиунаа нь Акрон Их Сургуулийн цорын ганц монгол оюутан юм. Түүний эх орон нь 3 сая хүн амтай, Орос, Хятад улсуудтай хил залгаа, маш их хадархаг уулсын дунд оршидог.
Монгол улс нь 300 сая хүн амтай АНУ тай харьцуулахад хүн ам маш цөөн бас Охайо мужаас тэс өөр юм. Тэрээр Америк дахь амьдрал болон өөрийн төрөлх нутаг, өссөн газар Улаанбаатар хот хоёр нь хооронд нь харьцуулахад соёлын хувьд маш ялгаатай бөгөөд би эх орондоо маш их хайртай гэж хэлсэн юм. Түүний хувьд ширээний теннисний спортоор ердөө хоёрхон жил хичээллэсэн боловч маш хурдан суралцаж сайн тоглогч болж чадсан юм. Тэрээр АНУ-н Акрон Их Сургуульд бүрэн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцдаг бөгөөд нийгмийн ухааны чиглэлээр суралцаж залуу боловсон хүчин болж бэлтгэгдээд Монгол орондоо ирж ажиллахыг хүсдэг.

Түүнтэй хамт 21 настай механик инженерээр сурдаг Toledo гоос ирсэнMark Hendricks, 19 настай, Medina-д биологийн мергэжилээр суралцагч Noah Nerlich Medina нар бүгд NCTTA 2019 хэмээх маш том тэмцээнд нэг бүрчилсэн төрлөөр мужаа төлөөлөн оролцоно. Akron Zips баг нь NCTTA-д хэсэгдээ Michigan State, Case Western болон West Virginia нарын тамирчидтай өрсөлдсөн. Акроны Их Сургуульд ширээний теннис нь хурдтай хөгжиж буй спорт юм. Мужаас шалгарч оролцож буй гурван тамирчид гурвуулаа анх удаагаа энэхүү том тэмцээнд оролцож байгаа бөгөөд хэд хэдэн мужийн хувьд мөн адил тамирчид нь бүгд шинэчлэгдсэн байгаа нь энэхүү спортын хөгжлийг илэрхийлж буй.
2019 iSET Үндэсний Коллежийн Ширээний Теннисний Аварга шалгаруулах тэмцээн нь 2019 оны 04 сарын 12-14 өдөр зохион байгуулагдсан. Үндэсний Коллежүүдийн Ширээний Теннисний Холбоо (National Collegiate Table Tennis Association) болон Sports & Properties Inc нарын зохион байгуулж буй 6 төрөл бүхий тэмцээн юм. (Эрэгтэй, Эмэгтэй нэг бүрчилсэн болон дан хос, Эрэгтэй, Эмэгтэй баг). Ивээн тэтгэгчээр iSET, Double Happiness, SPI, Greensboro CVB, Double Fish болон USA Table Tennis ажилласан.

NCTTA тухай

The National Collegiate Table Tennis Association (NCTTA)
Үндэсний Коллежуудын Ширээний Теннисний Холбоо (NCTTA) нь зөвхөн ширээний теннисний спортыг коллежийн түвшинд дэмжих зорилготой ашгийн бус байгууллага юм. Америкийн Нэгдсэн Улс, Канад дахь коллежийн ширээний теннисний үндэсний удирдах байгууллага бөгөөд NCTTA нь Хойд Америк даяар тэмцээн зохион байгуулдаг. www.nctta.org


АНУ Ширээний Теннисний холбооны тухай
АНУ-ын Колорадо муж, Colorado Springs-т байрладаг 9000 гаруй гишүүн, 300 клубийг удирдаж ажилладаг. US Open, US Nation болон 200 гаруй тэмцээн уралдаан жилд зохион байгуулдаг. USATT нь Олон Улсын Ширээний теннис Холбоо (ITTF), АНУ-ын Олимпийн Хороотой (USOC) хамаардаг. www.usatt.org

Хэдийгээр хэсгээсээ шалгарч финалын шатанд өрсөлдөж чадаагүй боловч ширээний теннисний спортоор Монгол улсынхаа нэрийг, Монголын ширээний теннисний спортын нэрийг өргөж яваад нийт ширээний теннисчидийнхээ өмнөөс болон хувийнхаа зүгээс баяр хүргэж талархал илэрхийлье. Мөн цаашдын сурлага хөдөлмөрт нь болон ширээний теннисний спортдоо улам хичээн суралцаж дараа дараагийн жил ахин амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мэдээллийг АНУ Коллежүүдийн Ширээний Теннисний Холбооныwww.nctta.org вэб сайтаас орчуулан хүргэв.


2019.04.15

No comments:

Post a Comment