3.07.2019

Хятадын Ширээний Теннисний техникээс "Газраас хүч ав"

Хятадууд үргэлж ширээний теннисний спортын шилдэг бэлтгэлийн системтэй байдаг. Өнөөдөр бид "газраас хүч авах" техникийн талаар суралцъя. Энэ нь таны зайлшгүй мэдэх шаардлагатай ширээний теннисний спортын нэг "филисофи" юм.


Яагаад танд Хятадын бэлтгэлийн арга шаардлагай вэ?

Яагаад гэвэл тэдний арга барил болон хуучин сургалтын арга барил хоёрын хооронд маш их ялгаа бий. Хятадын шинэ арга барил нь тамирчдыг маш хурдан сайжрахад тусладаг.

Жишээ болгон баруун талаас (forehand) топспин хийх техникийн талаар ярилцъя.

Барууны орнуудад (Европ, АНУ зэрэг) ихэвчлэн хуучны арга барилыг заадаг:
    - Гараа огцом хүчтэй савах
    - Гараа тохойны үеэр нугалж, тохойноос урагш хэсгээр цохих
    - Топспин хийхэд дуусах цэг нь ракет нүүрний урд, хамартай ижил түвшинд авчирна
    - Мөрний хүчийг сайжруулах

Гэсэн ч дээрх хуучин техник нь дараах учир дутагдалтай
- Бөмбөгний хүч хангалттай их биш, энэхүү техник нь зөвхөн хоёр дахь бөмбөгийг довтлоход илүү оновчтой
- Гарын булчин нь бөмбөгийн хүчтэй, хурдтай цохиход хангалттай бус

Хятадын баруун таталтын техник
Та Хятадууд яагаад бөмбөгт маш хурдтай хүрч чаддаг юм бол гэж гайхаж байсан уу? Хятад хүний биеийн хөгжил, бие физилогийн онцлог нь барууны орныхонтой харьцуулахад доогуур байдаг. Гэсэн ч тэд бөмбөгөнд хэрхэн маш хурдтайгаар хүрч чаддаг юм бол?

Дараах зүйлсийг ойлгох хэрэгтэй:
- Хятад тамирчдын хөдөлгөөний хурднаас гадна бөмбөгний хурд ч барууны тамирчдынхаас илүү хурдтай байж чаддаг.  
- Энэ нь тэдний хэрэгсэл, ракет резиний хурдаас шалтгаалдаггүй
- Үүний учир нь "Газраас хүч авах" техникээс хамаардаг

Энэхүү техникийг Азийн орнуудад (Хятад, Солонгос, Вьетнам зэрэг) эхлээд эмэгтэй тамирчдад зааж эхлэсэн ба эрэгтэй тамирчдыг мөн энэ техникт сургасан. 

Тэгвэл газраас хүч авна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хятад хэлэнд энэхүү техникийг "Бөмбөгийг хөлөөрөө цохь" гэсэн хэллэг бий. Сонин сонсогдож байж болох ч энэ нь үнэн!

                          БӨМБӨГИЙГ ГАРААР БУС ХӨЛӨӨР ЦОХЬ!

Энэхүү техникийн гол агуулга нь:
- Цохилтондоо хөлнийхөө дэмжлэгийг ав
- Топспин хийхдээ баруун тал руугаа гуя болон бүсэлхийгээгээр эргэж хөлний хүчээр хийх
- 1-рт хөл, 2-рт гуя, 3-рт гар гэсэн дарааллаар хүч авах
- Дээрх гурвыг нийлүүлсэнээр та илүү хүчтэй довтолгоо хийж чадна
- Өмнөх техникээр зөвхөн мөрний эргэлт, гарын хүчээр бөмбөгийг довтолдог байсан бол энэхүү техник нь хөлөөр газраас хүч авч гуя, бүсэлхийний эргэлтээр гарт дамжуулсанаар бөмбөг илүү хүчтэй, хурдтай довтлох боломжтой болсон.

Zhang Jike ийн хөлийн хүч, гуя, бүсэлхийнээ эргэлтийг хэрхэн хүчтэй довтолгоо болгон ашиглаж байгааг дараах бичлэгээс сонирхоорой. Түүний гар зөвхөн энэ хүчийг бөмбөгт шилжүүлж байна.



Хятадын бэлтгэлийн техникээр өөрийн чадвараа сайжруулаарай

Довтолгоо хийж байхдаа тэд яагаад заримдаа бага зэрэг үсрэлт хийдэг вэ? Энэ нь мөн адил газраас түлхэлт авч түүнийгээ бөмбөгийг цохих үедээ хүч нэмэгдүүлж ашигладаг. Тиймээс бөмбөгний хүчээ нэмэгдүүлэхийн тулд тэдний хөлийн ажиллагааг суралцаарай.

Нэг удаа Xu Xin ээс асуусан "Ширээний теннисчдийн хувьд хамгийн чухал булчин ямар булчин бэ" гэсэн асуултад: 

"Гуяны булчин. Би гуяны булчингаа илүү их хөгжүүлмээр байна" гэж хариулсан байдаг. 

Тэгвэл гуяны булчингийн хөгжил нь бүх л спортын хувьд амжилт гаргахад чухал нөлөөтэй байдаг байна. 

Сонирхуулахад шилдэг тамирчдын гуяны тойргийн хэмжээ:

Усэйн Болт - 76 см
Дугуйн тамирчид - 75,5 см
Сагсан бөмбөгчид - 71 см
Мөсний тэшүүрчид (эр) - 66 см
Мөсний тэшүүрчин (эм) -55,8 см
Тамирчин бус дундаж эрэгтэй - 53,3 см

орчим байдаг байна. 



Энэхүү мэдээлэл танд хэрэг болноо гэж найдаж байна. Өөрийгөө хөгжүүлж илүү ур чадвартай тоглогч болохыг хүсч байгаа бол яг одоо ракет, резин солих, шилж сонгохоо зогсоо. Харин хөлийн ажиллагаанд илүү суралцаарай. Техник тань сайжирсанаар та илүү ихээр энэхүү спортод дурлах болно. 

Мэдээллийн эх сурвалж:

pingsunday.com

1 comment: