Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts

4.14.2019

АНУ КОЛЛЕЖИЙН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ ОХИН ӨРСӨЛДЛӨӨ

 АНУ-ын Акрон Их Сургуульд нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй 19 настай авьяаслаг охин Б.Халиунаа 04.12-04.14 ний өдрүүдэд АНУ-ын Хойд Каролинад зохион байгуулагдсан АНУ, Канадын Коллежүүдийн Үндэсний Аварга Шалгаруулах тэмцээнд Охайо муж, Монгол улсынхаа нэрийг гарган амжилттай оролцлоо.
Тэрээр сүүлийн хоёр сарын туршид Америк, Канадын Мичиган, Торонто, Корнел зэрэг их сургуулиудын тамирчидтай өрсөлдсөний эцэст Охайо муждаа тэргүүлснээр Охайо мужаа төлөөлөн Үндэсний Коллежүүдийн Аварга Шалгаруулах ISET 2019 тэмцээнд эмэгтэй нэг бүрчилсэн төрөлд өрсөлдөх эрхээ олж авсан юм. Ширээний теннисний спортоор хоёрхон жил хичээллэсэн боловч тэрээр энэхүү спортод дурлан, өөрийгөө дайчилж суралцсанаар эх орныхоо нэрийг гаргаж бахдам амжилт үзүүлсэн байна. 

11.21.2013

Дасгалжуулагч: Чой Юн Хо: ДАШТ санаанд минь багтаад эхэлсэн шүү

Монголын ширээний теннисний холбоо өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс БНАСАУ-ын дасгалжуулагч Чой Юн Хотой хамтран ажиллаж буй юм. Ингээд өнгөрсөн есдүгээр сараас Монголын ширээний теннисний шигшээ багийг үүсгэн байгуулж, өдөр бүр 8-10 цагийн эрчимтэй бэлтгэл хийх болжээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд хамгийн залуу нь 11 настай тамирчин байгаа гэнэ. Тэд “Оч” клубт байрлаж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж буй бөгөөд ирэх жил Японд болох ДАШТ-д оролцож, өмнөх амжилтаа 5-10 байраар ахиулах зорилго өвөртөлжээ.

3.17.2013

Улсын Аваргууд тодорлоо

Монголын Ширээний Теннисний Холбооноос зохион байгуулдаг 2013 оны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 2013 оны 3 сарын 15-17 өдрүүдэд Ширээний Теннисний Оч клубт эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хосын төрлөөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.

3.14.2013

Ширээний теннисний Улсын Аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг дотоодын хамгийн том тэмцээн болох Улсын Аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр ОЧ ширээний теннисний клуб дээр эхэллээ.
Энэ жилийн улсын аварга нь ирэх тавдугаар сард Францын Парис хотод болох ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол сорил болж буй. Учир нь, улсын аваргад амжилттай оролцсон теннисчид эх орноо төлөөлөн Парисын зүг хүлгийн жолоо залах юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зөвхөн ганцаарчилсан төрлөөр зохион байгуулах ажээ. Үүнээс гадна анх удаа орон нутгаас ирсэн тамирчид, дасгалжуулагч нарт “Монголын богдууд” нэртэй илтгэлийг Б.Батсайхан гуайтай хамтарч тавих юм. Мөн Богдын музейтэй хамтарсан үзэсгэлэнг тэмцээн болох гурван өдрийн турш дэлгэнэ.
Мэдээллийн эх сурвалж News.mn

1.29.2013

Ширээний Теннис: Чансаа тогтоох тэмцээн болно



Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит өсвөрийн тамирчдын чансаа тогтоох тэмцээн маргааш “Оч” теннисний клубт эхэлнэ. Тэмцээн 12 доош нас, 13-15 нас, 16-18 насны ангиллаар болох бөгөөд УБ хотын клубууд болон Баянхонгор, Хөвсгөл, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Төв аймгийн 100 гаруй тамирчид оролцож байна. Энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн багийн ДАШТ-нд оролцсон А.Анх-Эрдэнэ, Хөвсгөлийн А.Батдэлгэр мөн Азийн хүүхдийн их наадмын аварга М.Дэлгэрмаа, Г.Индраа нарын шилдэг тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд ирэх баасан гаригт буюу хоёрдугаар сарын 1-нд тодорно.

1.21.2013

Ширээний теннис: Лигийн аварга “Хасу Мегаватт”


Монголын ширээний теннисний лигийн 7 дахь удаагийн тэмцээн хоёр сарын турш үргэлжиж өчигдөр өндөрлөлөө. Лигийн тэмцээнд найман баг хоёр тойргийн тоглолт хийж улмаар хагас шигшээд дөрвөн баг шалгарсан юм. Ингээд аваргын төлөө “ХАСУ Мегаватт” баг “АПУ-Фрутта” багтай, хүрэл медалийн төлөө “Өег”, “Петровис” багууд шалгарлаа. Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд өчигдөр болж лигийн долоо дахь аваргаар Ж.Түмэн-Аюуш эзэнтэй “ХАСУ Мегаватт” баг шалгарч, гурав дахь түрүүгээ хүртлээ. Тус багт ОУХМ Л.Алтантулга, спортын мастер Б.Эрдэнэсувд нарын шилдэг тамирчид багтжээ. Хүрэл медалийг өнгөрсөн жилийн лигийн аварга “ӨЕГ” баг хүртсэн байна. Тодруулбал шигшээ тогл

12.23.2012

Монголын Ширээний Теннисний Холбооны Ерөнхийлөгчөөр О.Чулуунбат улиран сонгогдлоо


Монголын Ширээний Теннисний Холбооны ээлжит чуулган 12 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Уг чуулганд хот, хөдөөгийн 81 төлөөлөгч оролцож, өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлан, холбооны удирдлага зохион байгуулалт, менежментийн талаар хэлэлцлээ. Холбоог ирэх дөрвөн жилд удирдах бүрэлдэхүүнийг сонгож, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар О.Чулуунбат улиран сонгогджээ. Харин Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн дагуу өөрийн багт ажиллах тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Б.Чулуунбаатар (Моннис), мөн таван дэд Ерөнхийлөгчөөр

12.04.2012

Үндэсний лиг эхэллээ


Ширээний теннис: Үндэсний лиг эхэллээ


Ширээний теннис:  Үндэсний лиг эхэллээМонголын ширээний теннисний холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний лигийн тэмцээн эхэллээ.  Энэ жилийн лигийн тэмцээн холимог багийн системээр зохиогдохоор төлөвлөгджээ. Тэмцээнд найман багийн 50 гаруй тамирчин оролцож байна. Багууд хоёр тойрог тоглож эхний 4 баг нь хагас шигшээд шалгарч цааш хасагдах системээр тоглон лигийн аварга баг тодроно. Эхний тоглолтуудад “АПУ-Фрутта”, “Петровис” багийг 6:3-аар, “ТөмөрТранс”, “Баянзүрх” багийг 5:4-өөр, “Өег”, “Бласт” багийг 5:4- өөр, “Хасу Мегаватт”, “Time Out” багийг 6:3-ын

11.26.2012

Жиргээчдийн "Спорт өдөрлөг" боллоо


Social network-ийн хүрээнд Twitter-чин буюу жиргээчдийн тоо Монголд өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа билээ. Жиргээ хэмээх нэгэн гэр бүлд нэгдэн нийлсэн залуусын дунд нэг өдрийг спортоор амьсгалж, эрүүл мэнддээ анхаарч хамтдаа өнгөрүүлэх боломжыг бүрдүүлсэн анхдугаар СПОРТ ӨДӨРЛӨГ 11 сарын 25-ны өдөр Шинэ Эрин сургуулийн зааланд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.


10.01.2012

Сонирхогчдын B зэрэглэлийн тэмцээн боллоо

Ширээний теннис сонирхогчид тэр дундаа энэхүү спортоор олон жил хичээллэж өөрийн өдөр тутмын хэмнэлээ болгосон хот, орон нутгийн чадварлаг ахмад тамирчид болон залуу тамирчдаас бүрдсэн мэргэжлийн зэрэггүй сонирхогчдын дунд зохион байгуулагдсан B зэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ 09 сарын 29-ний өдөр "Оч" төв клубт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.