6.18.2018

ITK - Internationale Trainer Kurse Universität Leipzig

Зүүн Герман, зүүн Европын соёл, олимпийн спортоос ч илүү нэр хүнд бүхий Германы хөл бөмбөгийн спортын туршлага, хөгжил, жишээн дээр үндэслэн явагддаг олон төрлийн спортын дасгалжуулагчдын сургалт, паралимпийн дасгалжуулагч, спортын менежмент сэдвээр 600 жилийн түүхтэй Лейпциг их сургуулийн Спортын Факултетэд суралцах боломж боломж.


Жил бүрт зуны, өвлийн гэсэн 2 семестерийн элсэлт авдаг ба улирал бүрт өөр өөр хэл дээр сургалт явуулдаг нь Англи, Испани, Араб, Франц гэсэн 4 хэлний аль нэгээр суралцах боломжыг олгодог. 

Дасгалжуулагч нарт зориулсан 12 мэргэжлийн сургалтууд: /5 сар үргэлжилнэ/

Сагсан бөмбөг, Хөл бөмбөг, Волейбол, Гар бөмбөг, Усан сэлэлт, Ширээний теннис, Бокс, Жудо, Чөлөөт бөх, Гемнастик, Хөнгөн атлетик

Тусгай мэргэжлийн хөтөлбөрүүд:
  • Спорт менежмент
  • Паралимпийн дасгалжуулагч
  • Дасгалжуулалтын үндэс
Дээрх сургалтаар спортын онол, спорт менежмент, маркетинг, сэтгэл зүй, физилоги, ерөнхий спортын шинжлэх ухаан болон Герман хэлний мэдлэг олгодог.

40 наснаас доош насны суралцахыг хүссэн дээрх 4 хэлний аль нэгээр чөлөөтэй ярьдаг дасгалжуулагч, спортын холбоо, байгууллагын мэргэжилтнүүд БТСГ, Холбоо, Герман улсын Улаанбаатар дахь ЭСЯ-аар дамжуулан хүсэлт гаргах боломжтой байдаг. 

Хэлний болон мэдлэг, ур чадвар, туршлагын шалгуурын хувьд мэдээж өндөр. Миний хувьд 2018 оны зуны семестерт "Спорт Менежмент" ангид шалгаруулалтад оролцож нийт 85 нэр дэвшигчээс 16 оролцогчийн тоонд багтсан ба одоо 2018.04.01-08.01 хүртэл хугацаанд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. 

Суралцаж дуусаад аман шалгалт, илтгэл болон бичгийн шалгалтын дүнгээр сургалтын үр дүнг дүгнэж суралцагчдад диплом олгох ба шалгалтын дүн хангалтгүй бол зөвхөн суралцсан бичиг олгоно.

Нэр дэвшигч шалгаруулалтад тэнцэж оюутнаар сонгогдсон бол сургуулиас байр, хоол, нийтийн тээвэрт зарцуулах мөнгөн тэтгэлэг сар бүр олгох ба Герман улс руу ирж буцах онгоцны тийз, замын зардлыг суралцагч өөрөө хариуцна.  

Энэхүү хөтөлбөр жил бүр элсэлт авдаг ч миний хувьд Монгол улсаас шалгарч оролцож байгаа 2 дахь оролцогч юм. (Усан сэлэлтийн дасгалжуулагчаар Сараа гэдэг дасгалжуулагч 4-5 жилийн өмнө суралцсан)

Цаашид олон олон дасгалжуулагчид Монгол улсаас ирж суралцаасай гэж хүсч энэхүү мэдээллийг хүргэж байгаа болно. Элсэлтийн хуваарийг дараах хаягаар орж үзнэ үү. 

http://itk.spowi.uni-leipzig.de/en/home/


No comments:

Post a Comment