Showing posts with label Үүсэл хөгжил. Show all posts
Showing posts with label Үүсэл хөгжил. Show all posts
11.24.2013
9.23.2012
Монголд Ширээний Теннисний Спорт үүсч хөгжсөн түүх
Гадаад
ертөнцтэй хэлхээ холбоо төдийлөн хөгжөөгүй, зөвхөн цөөн тооны, албан ёсны
төлөөлөгч солилцох төдий гадаад харилцаатай байсан тэр үед хөрш орнуудад албан
хэргээр зорчсон дипломат, урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан зарим хүн
ширээний теннис тоглож байхыг анх харж, сонирхож, бага боловч тоглон суралцаж
эзэмшсэнээ “ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн
ирнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнчлэн чухам л өвөрлөн ирж энэхүү
гайхамшигтай спортын төрлийг Монгол улсад дэлгэрүүлсэн нь тэр байлаа.
Үүсэл, хөгжил
Ширээний
теннисийг Хятадаас гаралтай, Хятадууд ширээн дээрээ мантуу өнхрүүлж тоглосоор
байгаад энэ спортыг бий болгосон гэсэн яриа байдаг. Гэвч үнэндээ энэ спорт
Хятадаас бус Европ гаралтай бөгөөд Хятадууд үндэснийхээ спортыг сонгохдоо
өөрсдөдөө хамгийн ойр, боломжын гэж үзсэний үндсэн дээр энэхүү спортыг сонгож
өдгөө өөрсдийн мэт амжилт гаргаад байгаа билээ. АЗИ хүмүүсийн хувьд Eвропуудтай
харьцуулахад богино зайд огцом хурдтай хөдөлгөөн хийх чадвар илүү байдаг нь
энэхүү спортод амжилт гаргах гол шалтгаан. Тэгэхээр үүгээр би манай Монголд ч
бас амжилт гаргах боломж, чадавхи бий гэдгийг хэлэх гээд байгаа юм.
Subscribe to:
Posts (Atom)
