МИНИЙ ТУХАЙ


Одоогоос 6 жилийн өмнө 2012 онд ширээний теннисний талаар мэдээлэл, мэддэг зүйлсээ хуваалцах зорилгоор энэхүү блогоо нээгээд бас л олон жилийн хугацаа өнгөрчээ нэг мэдэхэд. 2012-2014 оны хооронд бичиж байсан нийтлэлүүдээ эргээд уншихад бас л инээдтэй санагдаж байна шүү. Манай ширээний теннисний багш дасгалжуулагчид, тамирчид, холбоо гадны туршлагыг судалж өөрсдийн хөрсөнд буулгах, суралцах, хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай байгаа нь нууц зүйл биш. Тиймээс миний хувьд чадах ядахаараа олон улсын туршлагаас багш дасгалжуулагч нартаа, тамирчиддаа, ширээний теннис сонирхогчиддоо өөрийн мэдсэн сурснаа хуваалцах, гадны материалыг орчуулан хүргэх зорилгоор энэхүү блогоо үргэлжлүүлэн бичлээ.  

Бусдад мэдлэг түгээхийн тулд хүн өөрөө мэдлэгтэй байх ёстой гэж би үздэг. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярина гэдэг том аюул, таны амьдралд заналхийлж байгаа явдал. Миний хувьд хүн өөрийгөө өнгөрсөнтэйгөө харьцуулаад харахад нэг жил ч бай 10 жил ч бай ямар нэг өөрчлөлт харж байгаа бол тэр хүн өсч хөгжиж явнаа гэж дүгнэдэг. Тэгвэл 2012 оноос өнөөг хүртэл би гэдэг хүн боловсорч бас өсч л явна.

2014 оноос хойш миний суралцсан туршлага:

2016-2017 АНУ-д University of Delaware & US Olympic Committee-ын ICECP (International Coaching Enrichment Certificate Program) хөтөлбөрт сургалт, дасгалжуулалт, тамирчдын хөгжил спортын шинжлэх ухаанд суралцаж IOC буюу Щвейцарь улс дахь Олон Улсын Олимпийн Хороонд LTAD буюу "Ширээний Теннисний Өсвөрийн Тамирчдын Урт Хугацааны Хөгжлийн Төлөвлөгөө" төслөө хамгаалж шилдэг төгсөгчөөр төгссөн.

2016-2018 "Оргил" ширээний теннисний клубт дасгалжуулагч, Монголын Ширээний Теннисний Холбооныхоо удирдах зөвлөлд албан бусаар ажиллаж байна.

2016-одоо Монголын Паралимпийн Хороонд Хяналтын хорооны гишүүн

2017 онд Монгол Улсын Ширээний Теннисний Спортын Орчин болон сургалтад тавигдах шаардлага стандартыг тогтоох ажлыг хариуцан гүйцэтгэж Стандартчилал Хэмжилзүйн газарт батуулсан. 

2014-одоо Монголын Пара Ширээний Теннисний Холбооны нарийн бичиг

2018 он Спортын Менежмент чиглэлээр ХБНГУ-ын Лейпцигийн Их Сургуульд 04.01-08.01 хугацаанд суралцаж дүүргэж диплом, герман улсад менежерээр ажиллах ажлын лиценз хүлээн авсан.

2018 оны 9 сараас эхлэн БНСУ-д Сөүлийн Үндэсний Их Сургуульд Спортын менежмент мэргэжлээр магистрын зэрэгт суралцаж байна. 


Манай клубүүдийн дасгалжуулагч нар, тамирчид, ширээний теннис сонирхогч нартаа бага ч болов гадны туршлага мэдлэгийг монгол хэлээр дамжуулан хүргэх зорилготой энэхүү блогоо үргэлжлүүлж байна. Санал сэтгэгдэл байвал чөлөөтэй илэрхийлээрэй. 


Хүндэтгэсэн
Одбаяр

2019.03.06 нд

No comments:

Post a Comment