ICECP (International Coaching Enrichment Certificate Program)
Сонгон шалгаруулалтын талаар
Хөтөлбөрт нийт 200 аад орны олимпийн хороодоос зөвхөн 30-35 орны нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ба нэг орноос нэг л хүн оролцоно. Шалгарсан тохиолдолд Монголоос АНУ, Щвейцарь улс руу зорчих нислэгийн зардал, сургалтын төлбөр, хоол байр, бүр зардлыг ICECP хөтөлбөрөөс санхүүжүүлдэг.
http://www1.udel.edu/ICECP/index.html
Миний хувьд энэ хөтөлбөр бол дэлхийд хамгийн шилдэг хөтөлбөр гэж хэлж чадна. Яагаад гэвэл АНУ-ын Олимпийн Хороо & University Delaware хамтран зохион байгуулдаг энэхүү ахисан түвшний сургалт нь "Спортын Шинжлэх Ухаан" сэдвийн дор спорттой холбоотой бүх л мэдлэгийг танд богино хугацаанд маш шахуу хөтөлбөрөөр олгож, дэлхийн хамгийн шилдэг доктор, мэргэжилтэн, шилдэгүүдээс суралцах болно.
35 хоног АНУ улсад суралцаж эх орондоо ирээд 6 сарын турш өөрийн сонгосон төсөл дээр ажиллаж, төслийнхөө үр дүн дээр 70 хуудас дипломын ажил бичиж бэлтгээд Щвейцарь улсын Lausanne хот дахь Олон Улсын Олимпийн Хороонд диплом хамгаалснаар та олон улсад зөвшөөрөгдөх спортын мэргэжилтэн болно.

USOC Ерөнхийлөгч Scott Blackmun |
Хөтөлбөрт хамрагдахын тулд аль нэг олимпийн спортын төрлөөр спорт холбоонд ажилласан туршлагатай, цаашид үргэлжлүүлэн ажиллах, мэргэжлийн тодорхой ур чадвар, амжилтуудтай, англи хэлээр чөлөөтэй ярих, ойлгох, илтгэх чадвартай, өөрийн холбоо, олимпийн хорооноос дэмжсэн байх шаардлагатай. Хэрэв нэг жилд нэгээс олон хүн хөтөлбөрт хамрагдахаар хандсан бол Монголын Олимпийн Хорооноос зөвхөн нэг нэр дэвшигчийг эхний шатанд шалгаруулж материалыг хөтөлбөрт илгээнэ. АНУ-ын Олимпийн Хороо & University Delaware хөтөлбөрт бүх орны олимпийн хорооноос ирсэн нэр дэвшигчидээс сонгон шалгаруулж шаардлагатай тохиолдолд видео ярилцлага хийх ба шалгарсан нэр дэвшигчдийн материалыг Олон Улсын Олимпийн Хороо буюу IOC руу илгээж эцсийн шалгаруулалтыг хийдэг.
Миний төсөл удирдсан багш USOC дасгалуулагчдын боловсролын төвийн захирал Chris Snyder хамт |
Хөтөлбөрт нийт 200 аад орны олимпийн хороодоос зөвхөн 30-35 орны нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ба нэг орноос нэг л хүн оролцоно. Шалгарсан тохиолдолд Монголоос АНУ, Щвейцарь улс руу зорчих нислэгийн зардал, сургалтын төлбөр, хоол байр, бүр зардлыг ICECP хөтөлбөрөөс санхүүжүүлдэг.
Энэхүү хөтөлбөр нь жил бүрийн тавдугаар сард матераил хүлээн авдаг ба миний бие 9th Edition буюу 2016-2017 онд суралцаж 33 орны 33 оролцогчоос "Шилдэг 12" суралцагчдын нэгээр шалгарч шилдэг төгсөгч гэсэн диплом гардан авсан. Мөн University Delaware их сургуульд 1 жил суралцах 350 цаг буюу 35 кредит цаг суралцаж дүүргэсэн, үргэлжлүүлж суралцах боломжтой талаар албан захидал хүлээн авсан. Энэ хөтөлбөрийн талаар сэтгэгдэл гэвэл намайг өөр түвшинд аваачсан, миний амьдралд маш том алхам бус харайлт хийсэн гэж хэлмээр байна.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзээрэй.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзээрэй.
http://www1.udel.edu/ICECP/index.html
No comments:
Post a Comment