Цэнхэр эсвэл ногоон өнгөтэй ширээний 2 талд эрэгтэй эсвэл эмэгтэй 2 эсвэл 4 хүн зогсоод улаан эсвэл хар резин бүхий Ази эсвэл Европ барилтын модон цохиур барьж шар эсвэл цагаан өнгийн бөмбөгөөр харилцан тоглохыг хэлээд байгаа юм.
Хэрхэн тоглох вэ гэдэг маш энгийн. ширээн дээр хязгаар тогтоосон торноос наана буюу өөрийн хэсэг талбай дээр унасан бөмбөгийг алдалгүй авч буцааж эсрэг тоглогчын талбайд унагана тэгээд л боллоо. Ердөө л ганц ч бөмбөгийг алдалгүй авч чадвал та Олимпын аварга. Учир нь олимпын аврагууд ч гэсэн алддаг юм.
Бас энэ агуу спортыг миний хувьд сайн тоглодог, эзэмшисэн хүн байхаас бүрэн сурчихсан хүн гэж байдаггүй гэж боддог. Учир нь агуу том тамирчид ч гэсэн суралцсаар л байдаг, бүх насаараа л суралцаад барахгүй дэгээ.
Иймээс үнэхээр л сэтгэл зүрхээ зориулж, чадварлаг тоглож сурахыг хүсч буй хүмүүст зөвлөхөд ойр ойрхон тогтмол тоглох, хичээллэх тусам шинэ техник арга барил сурч, чадвараа нэмэгдүүлж харин тоглохгүй завсарлах тусамд сурсан мэдсэнээ үгүй хийж, төсөөрч, хөндийрч байдаг хүч хөдөлмөр, зүрх сэтгэл, хичээл зүтгэл шаардсан үнэхээр АГУУ, бас ГАЙХАМШИГТАЙ спорт юм шүү.
Гоё хэлж байгаан шүү энэ залуу :)
ReplyDelete