Зарим нэг нөхдийг унтаж байх хойгуур, үлдсэн нэгнийг үүрэглэн байх зуур, мундагчуудыг бэлтгэлээ хийх хооронд ийм нэг блог нээчихсий. Эндээ бас хөөрхөн ширээний теннисний талаар бүх л төрлийн олж мэдсэн зүйлээ нийтлэж байхыг зорьсым.
Би нь ч мэргэжлийн тамирчин биш л дээ. Мэргэжлийнхэн уншихын бол ичмээр дамшиг даа гэдэг шиг л юм бичиж, энэ одоо юу вэ гэж хэн нэгнийг дуу алдуулж магадгүй. Гэсэн ч мэргэжлийнхэн хийгээгүй юмыг хийж байгаа юм хойно надтай маргах хүн байхгүй гэж боджыгоо.
Тамирчны дэргэд нусаак, сонирхогчдын дэргэд бас яахуу хэдэн жил нүдсэнийх сурсан мэдсэнээ хуваалцаж байя уу гээд энэхүү блогийг нээлээ. Хүлээн авна биз ээ.
Мартсанаас мал мэнд үү гэгчээр Монголын Ширээний теннисний холбооны вэб сайт уг нь байсын, интернэт сүлжээ хөгжихийн хирээр хөгжихөө байгаад, сураггүй алга болсон нь харамсалтай, mtta.mn; mttf.mn гээд домайн нэрийг аваад блогтоо наачихаж болхоор л байлаа, Холбоондоо үлдээе дээ, хэн нэг нь аваад дамлахаас өмнө нэг юм бодно байгаа, холбооны агаа эгээ нараа. Бүр сайт хийгээд өгөх хүн олдохгүй бол надаа хэлнэ биз, мэргэжлийн бус ч гэлээ нэг муу юм мутарлаад тавьчихаж чадна шүү.
За ингээд олон таван үгээр яаху, ширээний теннис сонирхогч түмэндээ зориулсан бяцхан хуудсаа нээлээ, алдаа оноо, нэмж хачирлах мэдээ мэдээлэл, хэрэгтэй юм байгуул маньдаа чулуудаарай.
No comments:
Post a Comment