3.17.2013

Улсын Аваргууд тодорлоо

Монголын Ширээний Теннисний Холбооноос зохион байгуулдаг 2013 оны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 2013 оны 3 сарын 15-17 өдрүүдэд Ширээний Теннисний Оч клубт эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хосын төрлөөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн хувьд эрэгтэй ганцаарчилсан төрөлд 2 хүрэл медалийн байр тодруулсан нь онцлог байлаа.  47 дах удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 24 байгууллагын 180 гаруй тамирчин оролцож байгаагаас ОУХМ цолтой С.Галбадрах, О.Бадамцоо, Т.Энхтөр, Л.Алтантулга, Б.Батхишиг нарын шилдэг тамирчид болон Дорнод, Дундговь, Ховд, Баянхонгор, Орхон, Дархан зэрэг аймгуудаас оролцож байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ж.Болд ажиллаж байна. 
Ирэх тавдугаар сард Францын Парис хотод болох ширээний теннисний ганцаарчилсан төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох тул тус тэмцээн шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалтын сүүлийн оноо болж байгаагаар онцлог аж. Мөн тэмцээний үеэр Төрийн шагналт, түүхч, доктор О.Батсайхан “Монголын Богдууд” сэдвээр түүх, соёл, танин мэдэхүйн илтгэлийг тавьсан байна.

47 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аваргын хосын төрөлд эрэгтэйчүүдээс спортын мастер Б.Билэгт, Б.Баатарсүрэн, эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Батхишиг, ОУХМ О.Бадамцоо нарын хослол тэргүүлсэн байна.

Тэмцээнийг дүнг танилцуулбал:

Эрэгтэй хос:
 (40 хос)

Алтан медаль:
 спортын дэд мастер Б.Билэгт, спортын дэд мастер Д.Баатарсүрэн (Бридж)
Мөнгөн медаль: спортын мастер Э.Лхагвасүрэн, спортын мастер З.Төрболд (SKF)
Хүрэл медаль: спортын мастер Я.Бэгз, спортын мастер Б.Баярмагнай (Хасу Мегават)


Эмэгтэй хос: (20 хос)


Алтан медаль:
 ОУХМ Б.Батхишиг, ОУХМ О.Бадамцоо (Бридж)
Мөнгөн медаль: Спортын мастер Б.Эрдэнэсувд, спортын мастер Б.Энхжин ((Хасу Мегават)
Хүрэл медаль: спортын дэд мастер н.Нямдулам, дэд мастер н.Сийлэгмаа


Холимог хос: 
(42 хос)

Алтан медаль: ОУХМ Л.Алтантулга, спортын мастер Б.Эрдэнэсувд (Хасу Мегават)
Мөнгөн медаль: спортын дэд мастер Чинзориг, Мөнгөнцэцэг (SKF)
Хүрэл медаль: ОУХМ Б.Батхишиг, спортын дэд мастер Б.Билэгт (Бридж)


Эрэгтэй нэг бүрчлэн: 


Алтан медаль: спортын мастер Э.Лхагвасүрэн (SKF)
Мөнгөн медаль: ОУХМ Л.Алтантулга (Хасу мегават)
Хүрэл медаль: спортын мастер Б.Баярмагнай (Хасу мегават)
Хүрэл медаль: спортын мастер Я.Бэгз (Хасу мегават) 


Эмэгтэй: 

Алтан медаль: спортын мастер Б.Энхжин (Хасу мегават)
Мөнгөн медаль: Спортын мастер Б.Эрдэнэсувд (Баянхонгор)
Хүрэл медаль: ОУХМ Б.Батхишиг (Бридж)
Хүрэл медаль: спортын мастер Б.Должинзуу (Хангарьд)

Байгууллагын дүнгээр: 
  1. “Хасу мегават” старс
  2. Бридж
  3. SKF
  4. Тэвхэн (Улаанбаатар)
  5. Эрдэнэт 
  6. Баянхонгор
Дашрамд дуулгахад, Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадам спортын 15 төрлөөр улс орон даяар зохион байгуулагдаж байгаа бөгөөд оюутны нийслэлийн бүсийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн ирэх баасан гаригт (03.22) “ОЧ” ширээний теннисний клубт болно.
news.mn




No comments:

Post a Comment