9.21.2019

СОЛОНГОСЫН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ JANGSAN LEE ИЙН ТАМИРЧИД ДАСГАЛЖУУЛАГЧИД ДАА ӨГЧ БУЙ ЗӨВЛӨГӨӨ

Улаанбаатар хотод өнгөрөгч 9 дүгээр сард манай МШТХ-ны зохион байгуулсан Asian Junior and Cadet Championships 2019 наадамд Солонгос улсаас баг тамирчдаа авчирч амжилттай оролцсон ахлах дасгалжуулагч Jangsan Lee өөрсдийн тамирчдынхаа сул тал, дутагдалтай байгаа чадварын талаар Солонгосын дасгалжуулагчид, тамирчдад хүргэсэн зөвлөгөөг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Манай тамирчдад ч мөн адил байдаг нийтлэг алдаа дутагдлын талаар шүүмжилжээ. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу:




4.14.2019

АНУ КОЛЛЕЖИЙН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ ОХИН ӨРСӨЛДЛӨӨ

 АНУ-ын Акрон Их Сургуульд нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй 19 настай авьяаслаг охин Б.Халиунаа 04.12-04.14 ний өдрүүдэд АНУ-ын Хойд Каролинад зохион байгуулагдсан АНУ, Канадын Коллежүүдийн Үндэсний Аварга Шалгаруулах тэмцээнд Охайо муж, Монгол улсынхаа нэрийг гарган амжилттай оролцлоо.
Тэрээр сүүлийн хоёр сарын туршид Америк, Канадын Мичиган, Торонто, Корнел зэрэг их сургуулиудын тамирчидтай өрсөлдсөний эцэст Охайо муждаа тэргүүлснээр Охайо мужаа төлөөлөн Үндэсний Коллежүүдийн Аварга Шалгаруулах ISET 2019 тэмцээнд эмэгтэй нэг бүрчилсэн төрөлд өрсөлдөх эрхээ олж авсан юм. Ширээний теннисний спортоор хоёрхон жил хичээллэсэн боловч тэрээр энэхүү спортод дурлан, өөрийгөө дайчилж суралцсанаар эх орныхоо нэрийг гаргаж бахдам амжилт үзүүлсэн байна. 

3.07.2019

Хятадын Ширээний Теннисний техникээс "Газраас хүч ав"

Хятадууд үргэлж ширээний теннисний спортын шилдэг бэлтгэлийн системтэй байдаг. Өнөөдөр бид "газраас хүч авах" техникийн талаар суралцъя. Энэ нь таны зайлшгүй мэдэх шаардлагатай ширээний теннисний спортын нэг "филисофи" юм.


3.06.2019

'DREAM TOGETHER MASTER' GLOBAL SPORT MANAGEMENT SCHOLARSHIP PROGRAM


Cпортын салбарт, төрийн байгууллага, спорт холбоод, клубт ажилладаг, багш дасгалжуулагч, мэргэжилтэн, эсвэл спорт, биеийн тамирын чиглэлээр суралцдаг оюутан төгсөгчид, спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа өөрийгөө хөгжүүлье, сурч боловсръё гэсэн хэн бүхэнд би дэлхий дээрх хамгийн сайхан, боломжит, онцгой хөтөлбөрийн талаар сайхан мэдээ дуулгах гэж байна. 


11.24.2018

ХЯТАДЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ БЭЛТГЭЛИЙН АРГА ЮУ ВЭ?


Хятадын тамирчид хэрхэн бэлтгэлээ хийдэг вэ? Сургалтынх нь арга барил юу юм бол? Яагаад тэд хялбар бөмбөгийг огт алддаггүй вэ? Яагаад Хятадын тамирчид бусад орны тамирчидтай харьцуулахад өндөр чадвартай байдаг юм бол?

Эдгээр болон олон асуултуудыг хүмүүс "Хятадын тамирчдын нууц" гэсэн сэдвийн дор асуудаг.

6.18.2018

ITK - Internationale Trainer Kurse Universität Leipzig

Зүүн Герман, зүүн Европын соёл, олимпийн спортоос ч илүү нэр хүнд бүхий Германы хөл бөмбөгийн спортын туршлага, хөгжил, жишээн дээр үндэслэн явагддаг олон төрлийн спортын дасгалжуулагчдын сургалт, паралимпийн дасгалжуулагч, спортын менежмент сэдвээр 600 жилийн түүхтэй Лейпциг их сургуулийн Спортын Факултетэд суралцах боломж боломж.


Жил бүрт зуны, өвлийн гэсэн 2 семестерийн элсэлт авдаг ба улирал бүрт өөр өөр хэл дээр сургалт явуулдаг нь Англи, Испани, Араб, Франц гэсэн 4 хэлний аль нэгээр суралцах боломжыг олгодог. 

6.17.2018

Олон Улсын Дасгалжуулагчийн Тэтгэлэгт Хөтөлбөр International Coaching Enrichment Certificate Program ICECP

ICECP (International Coaching Enrichment Certificate Program)

Миний хувьд энэ хөтөлбөр бол дэлхийд хамгийн шилдэг хөтөлбөр гэж хэлж чадна. Яагаад гэвэл АНУ-ын Олимпийн Хороо & University Delaware хамтран зохион байгуулдаг энэхүү ахисан түвшний сургалт нь "Спортын Шинжлэх Ухаан" сэдвийн дор спорттой холбоотой бүх л мэдлэгийг танд богино хугацаанд маш шахуу хөтөлбөрөөр олгож, дэлхийн хамгийн шилдэг доктор, мэргэжилтэн, шилдэгүүдээс суралцах болно.

ХӨЛИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ШИЛДЭГ ДАСГАЛУУДААС

Тамирчдыг шилдэг, ур чадвартай өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхэд биеийн хөгжлийн олон янзын дасгал сургуулилт хийх шаардлагатай ба маш чухал анхаарах зүйлсийн нэг бол хөлийн ажиллагаа билээ. Дасгалжуулагч Javier Chong тамирчдаа хөлийн ажиллагаа сайтай болгон хөгжүүлэхийн тулд ямар биеийн хөгжлийн дасгал сургуулилт хийдэг талаар хуваалцсан зөвлөгөөг энд орчуулан хүргэж байна.

9.21.2014

Ширээний теннисний B зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Жил бүр МШТХ-с уламжлал болгон зохион явуулдаг ширээний теннисний B зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ 9 сарын 27-ны өдөр 09:00 цагт ширээний теннисний төв Оч клубт зохион байгуулагдана. Тэмцээний такс 15000төгрөг. Дэлгэрэнгүй мэдээллийг 91198288 дугаарын утаснаас аваарай.

БӨМБӨГНИЙ ТУХАЙ

Теннисний бөмбөг хуванцар материалаар хийгдсэн 40мм диаметртэй 2 хагас дугуйг нийлүүлж дотор талд нь залгасан байдаг. Өнгө нь ширээний өнгөнөөс хамаарч шар эсвэл цагаан байдаг ч сүүлийн үед цэнхэр ширээ, цагаан бөмбөг илүү хэрэглэдэг болжээ. Одоо пластик материалаар залгаасгүй бөмбөг үйлдвэрлэж, бас үзэгчдэд бөмбөгний эргэлтийг харуулах зорилгоор шар цагаан алаг бөмбөгөөр тоглуулах зэргээр өөрчлөлтүүдийг туршсаар л байна. Ер нь бол теннис тоглоно гэж энэ жижигхэн бөмбөгний учрыг олох л асуудал