Монголын ширээний теннисний лигийн 7 дахь удаагийн тэмцээн хоёр сарын турш үргэлжиж өчигдөр өндөрлөлөө. Лигийн тэмцээнд найман баг хоёр тойргийн тоглолт хийж улмаар хагас шигшээд дөрвөн баг шалгарсан юм. Ингээд аваргын төлөө “ХАСУ Мегаватт” баг “АПУ-Фрутта” багтай, хүрэл медалийн төлөө “Өег”, “Петровис” багууд шалгарлаа. Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд өчигдөр болж лигийн долоо дахь аваргаар Ж.Түмэн-Аюуш эзэнтэй “ХАСУ Мегаватт” баг шалгарч, гурав дахь түрүүгээ хүртлээ. Тус багт ОУХМ Л.Алтантулга, спортын мастер Б.Эрдэнэсувд нарын шилдэг тамирчид багтжээ. Хүрэл медалийг өнгөрсөн жилийн лигийн аварга “ӨЕГ” баг хүртсэн байна. Тодруулбал шигшээ тогл
олтод “ХАСУ Мегаватт” баг “АПУ-Фрутта” багийг 2:1 (4:5, 5:1, 5:2), хүрэл медалийн төлөө “Өег” баг “Петровис” багийг 2:0 (5:1, 5:1)-р буулган авчээ.
олтод “ХАСУ Мегаватт” баг “АПУ-Фрутта” багийг 2:1 (4:5, 5:1, 5:2), хүрэл медалийн төлөө “Өег” баг “Петровис” багийг 2:0 (5:1, 5:1)-р буулган авчээ.
МШТХ-ны үндэсний лигийн долоо дахь удаагийн тэмцээний медальт байрт шалгарсан багуудын бүрэлдэхүүнийг танилцуулья.
Алтан медаль:
"ХАСУ МЕГАВАТТ" баг: Ж.Түмэн-Аюуш эзэнтэй тус багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Д.Энхбаатар, багийн ахлагч ОУХМ Л.Алтантулга (нэг бүрчилсэн чансаагаар 75 оноогоор тэргүүлсэн), спортын мастер Л.Баярмагнай, спортын мастер Т.Батзориг, спортын мастер Б.Эрдэнэсувд (эмэгтэйчүүдийн нэг бүрчлэнд II байрт шалгарсан), спортын дэд мастер Б.Ууганцэцэг, П.Сийлэгмаа, Б.Дэмбэрэлзодов, залуу тамирчин П.Билэгжаргал,
Мөнгөн медаль:
“АПУ-Фрутта” баг: Лигийн хоёр удаагийн аварга А.Мэндбаяр эзэнтэй тус багийн бүрэлдэхүүнд ОУХМ Т.Энхтөр, ОУХМ О.Бадамцоо, спортын дэд мастер Б.Мөнх-Оргил, спортын дэд мастер Г.Индра, залуу тамирчин Б.Эгшиглэн, Г.Чулуудай нар багтжээ.
Хүрэл медаль:
“ӨЕГ” баг: Г.Даваасүрэн эзэнтэй тус баг өнгөрсөн жилийн аварга баг энэ жил хүрэл медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд спортын мастер Э.Лхагвасүрэн (нэг бүрчлэнгийн чансаагаар II байрт), спортын мастер Ц.Жаргалсайхан, спортын дэд мастер Ё.Батдэлгэр, спортын дэл мастер А.Анх-Эрдэнэ, Саруулсайхан, Д.Цэнджаргал
Долоо дахь лигийн цомын тэмцээний шагналын сан 13 сая төгрөгт багтсан бөгөөд аварга баг дөрвөн сая, удаах байрууд гурав, хоёр саяын шагнал хүртжээ.
МШТХ-ны ээлжит тэмцээнүүд энэ сарын 28-наас мастеруудын тэмцээнээр эхэлж, улмаар ирэх хоёрдугаар сарын 01-2-нд “ТОП-10” тамирчны дундах тэмцээн болно.
Эх сурвалж: news.mn
No comments:
Post a Comment