Ширээний теннис: Үндэсний лиг эхэллээ
Монголын ширээний теннисний холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний лигийн тэмцээн эхэллээ. Энэ жилийн лигийн тэмцээн холимог багийн системээр зохиогдохоор төлөвлөгджээ. Тэмцээнд найман багийн 50 гаруй тамирчин оролцож байна. Багууд хоёр тойрог тоглож эхний 4 баг нь хагас шигшээд шалгарч цааш хасагдах системээр тоглон лигийн аварга баг тодроно. Эхний тоглолтуудад “АПУ-Фрутта”, “Петровис” багийг 6:3-аар, “ТөмөрТранс”, “Баянзүрх” багийг 5:4-өөр, “Өег”, “Бласт” багийг 5:4- өөр, “Хасу Мегаватт”, “Time Out” багийг 6:3-ын
харьцаагаар тус тус хожоод байна.
харьцаагаар тус тус хожоод байна.
Тэмцээний гол онцлог нь тамирчдыг хожлоор нь оноо өгөх журмаар шинэ рейтинг тогтоож буйд оршиж байна. Харин эхний гурван тоглолтын дараа “АПУ-Фрутта”, “ХасуМегаватт”, “Өег” багууд тус бүр гурван хожилтой явна. Мөн “Төмөрт транс” баг хоёр хожил нэг хожигдолтойгоор тэдний араас нэхэж байгаа бол “TimeOut” нэг хожил хоёр хожигдолтой байгаа юм.
“Бласт, Бридж Констракшн”, “Петровис” багууд хараахан хожил аваагүй байна. Өмнөх жилийн лигийн тэмцээнүүд “АПУ-Фрутта” баг гурван удаа, “Грандфин”, “ӨЕГ” багууд тус бүр нэг удаа түрүүлжээ. Долоо хоног бүрийн баасан, ням гаригиудад “Оч” клубт тэмцээн үргэлжилнэ.
Hiimori.mn hiimori_s@yahoo.com
No comments:
Post a Comment