11.05.2012

“SPORT DAY” Twitter-чдийн Спорт өдөрлөг

Зохион байгуулагч: @un_lava, @uprogr, @m_zorigt, @odbayarod, @mgl_2012, @tsbat_it, @gbulgaa @turiindaisan

Нэг. Зорилго
Жиргээчдийг “Хүн-хөдөлгөөн-хөгжил” сэдэвт спортын өдөрлөгт хамруулж тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагаараа идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл чийрэг байхын үндэс нь биеийн тамир спорт идэвхитэй хөдөлгөөн болохыг нийтэд сурталчилах, нийтийн биеийн тамир спортын нэгдсэн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд оршино.


Хоёр. Зохиогдох спортын төрлүүд, хугацаа, явагдах газар

1. Сагсан бөмбөг /эрэгтэй/ 8 тоглогч 
2. Сагсан бөмбөг /эмэгтэй/ 8 тоглогч 
3. Гар бөмбөг /эрэгтэй/ 8 тоглогч 
4. Гар бөмбөг /эмэгтэй/ 8 тоглогч 
5. Ширээний теннис /эрэгтэй/ 
6. Ширээний теннис /эмэгтэй/ 
7. Шатар /нас, хүйс харгалзахгүй/
8. 100 будалт даам /нас, хүйс харгалзахгүй/ (@TuriinDaisan-н нэрэмжит)

Тэмцээний нээлт 2012 оны 11 сарын 24-ний өдрийн 10.00 цагаас... спортын зааланд эхэлнэ.

Тоглогчдод тавигдах шаардлага:

• Бүх тоглогчид Жиргэдэг байх. (Twitter ашигладаг байх)
• Бүх тоглогчид оролцох гэж буй спортын төрлөөр зэрэггүй, A болон B зэрэглэлийн тамирчин биш байх.

• Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн багууд:

o 35-аас дээш насны тоглгч 2-оос багагүй байна.

o Талбай дээр дор хаяж нэг 35 дээш насны тоглогч тоглоно.
• Ширээний теннисний тэмцээнд оролцогчийн мэдүүлэх мэдээлэл:
o Овог, нэр
o Twitter-н нэр
o Хүйс
• Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн багийн мэдүүлэх мэдээлэл
o Багийн нэр
o Дасгалжуулагч
o Ахлагч
o Ахлагчийн утасны дугаар
o Тоглогчдийн мэдээлэл:
 Овог нэр
 Twitter-н нэр
 Нас
 Хүйс

Өөрөө баг бүрдүүлэх боломжгүй, багийн төрлүүдэд хүч үзэх сонирхолтой хүмүүсийн бүртгэлийг 2012 оны 11 сарын 21 хүртэл авч, баг бүрдүүлнэ.

Гурав. Спортын төрлүүдийн заавар

Сагсан бөмбөг
Дүрэм: Олон улсын дүрмээр, 2 үеэр 8 минутаар явагдана. 
Багийн бүрэлдэхүүн: Баг тус бүр холимог 8 тамирчин, баг тус бүрийг хариуцсан 1 дасгалжуулагчтай байна.
Бооцоо: 100'000 төгрөг 

Гар бөмбөг
Дүрэм: Олон улсын дүрмээр, 3 үеэр явагдана. 
Багийн бүрэлдэхүүн: Баг тус бүр холимог тамирчин, баг тус бүрийг хариуцсан 1 дасгалжуулагчтай байна.
Бооцоо: 100'000 төгрөг 

Ширээний теннис
Дүрэм: Олон улсын дүрмээр, 4 үеэр явагдана. /ганцаарчилсан/
Багийн бүрэлдэхүүн: Баг тус бүрээс эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин оролцоно.
Бооцоо: 5000 төгрөг 

Дөрөв. Тэмцээний шүүлт, зохион байгуулалт
Тэмцээн тус бүрийн зохион байгуулалтыг техникийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.

Тав.Техникийн зөвлөгөөн 

Техникийн зөвлөгөөнийг 11 дүгээр сарын 22-ны 19:00 цагаас цуглаж хийнэ. 

Зургаа. Шагнал урамшуулал

Сагсан бөмбөг (@mgl_2012)

I байр - цом, диплом, мөнгөн шагнал /Бооцооны 50%/
II байр - диплом, мөнгөн шагнал /Бооцооны 30%/

Гар бөмбөг (@gbulgaa)

I байр - цом, диплом, мөнгөн шагнал /Бооцооны 50%/
II байр - диплом, мөнгөн шагнал /Бооцооны 30%/

Ширээний теннис (@un_lava)

I байр - диплом, мөнгөн шагнал /Бооцооны 50%/
II байр - диплом, мөнгөн шагнал  /Бооцооны 30%/

Шатрын тэмцээн  (@enhmandah)

I байр - Нэрэмжит шагнал
II байр - Нэрэмжит шагнал

100 буудалт даамын тэмцээн (@turiindaisan)

I байр - Нэрэмжит шагнал
II байр - Нэрэмжит шагнал

Үзэгчдийн дундах тэмцээн ()

Нэрэмжит шагнал

Шилдэг хөгжөөн дэмжигчтэй баг

Нэрэмжит шагнал

@un_lava -д бүртгүүлнэ.

Нийт жиргээчид идэвхитэй оролцоно уу.

*Тэмцээний үеэр зааланд WiFi Internet ажиллана.
*Жиргээч аль төрөлд оролцож болно эсвэл хөгжөөн дэмжсэн ч болно. 

No comments:

Post a Comment